Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд Хөгжил Политехник коллежээс жил бүр дунд сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулж байна

2017-11-16

Алтангадас одонт Ховд Хөгжил Политехник коллеж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт" төсөлтэй хамтран 12 жилийн сургуулиудын дунд, ахлах ангийн охид хөвгүүдэд ажил мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, тэдэнд ирээдүйн мэргэжил сонголтонд нь хэрэг болохуйц мэргэжилүүдийг танилцуулах, ур чадвараа тодорхойлоход нь тусалцаа үзүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтыг олон нийтэд сурталчлах үүднээс “Охидын өдөрлөг”, “Хөвгүүдийн өдөрлөг”-ийг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тэгвэл 2017 оны охидын өдөрлөгийг 11-р сарын 14 ны өдөр Хөгжил политехник коллежийн хичээлийн 3 дугаар байр болон дадлагын газарт зохион байгууллаа. Энэ удаагийн Охидын өдөрлөгт Ховд аймгийн төвийн 12 жилийн 7 сургуулийн дунд, ахлах ангийн төлөөлөл болсон 40 гаруй сурагчид оролцлоо. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%