Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлүүдийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ

2017-11-16

                                2017 оны  дүгээр сарын 14

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 36-р тогтоолоор байгуулагдсан хяналтын ажлын хэсэг сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлүүдийн эргэн төлөлт, төсөл хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсгийн ажиллах журмын дагуу жилд 2-оос доошгүй хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах юм. Үүний дагуу оны сүүлийн хагас жилийн хяналт шалгалтын ажлыг Ажлын хэсгийн ахлагч Б.Ууганбаяр /ИТХ-ын Тэргүүлэгч/, гишүүд: Д.Хонгорзул /ИТХ-ын Тэргүүлэгч/, Ж.Дамба /ИТХ-ын Төлөөлөгч/, Ж.Адьяахүү /ЭМТ-ийн их эмч/, МЭҮТ-ын СХС хариуцсан мэргэжилтэн Л.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж тайланг нэгтгэлээ.

2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар сум хөгжүүлэх сангаас зээл авсан, төсөл хэрэгжүүлж байгаа болон  хугацаа хэтэрсэн 11 зээлдэгч байна. Эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 7 төсөл хэрэгжүүлэгч байгаа бөгөөд нийтдээ 110213356 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үлдсэн 4 төсөл хэрэгжүүлэгч нь зээл төлөх 3 жилийн хугацаа дуусаагүй байгаа хэдийд зарим нэг зээлдэгч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эргэн төлөлт хийгдээгүй болон хугацаа хэтэрсэн байгааг ажлын хэсэг газар дээр нь төсөл хэрэгжүүлэгч нартай уулзаж танилцлаа.

Нийт 11 төсөлтэй танилцсан байна. Үүнээс 7 төсөл хугацаа хэтэрсэн эргэн төлөлт хангалтгүй байна. Мөн ихэнх төслүүд зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байсан боловч нийгэм эдийн засгийн хүндрэлтэй   иргэдийн худалдан авалт муудсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор үйл ажиллагаа зогсонги байгаа учир  зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй харагдаж байна. Гэвч СХСангийн зээл олголтын гол зорилго болох иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болсон нь харагдаж байна. 11 төслийн үйл ажиллагаатай танилцсан байдлаас харахад 40 гаран иргэд байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна. Одоогоор СХСангийн зээлийн эргэн төлөлт 27%-тай буюу хангалтгүй гэж дүгнэлээ. Иймд зээлийг эргэн төлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь үе шаттайгаар зохион байгуулж арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгааг гишүүд хэлж байна.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%