Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ”-ААР ШАЛГАРЛАА

2017-11-17

Монголын нутгийн удирдлагын холбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг "Орон нутгийн шилдэг удирдагч" шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа 
Энэ удаагийн "Орон нутгийн шилдэг удирдагч" –аар Сум, дүүргийн түвшинд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар  шалгарсан байна.

Шагналыг Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МНУХ-ны дэд Тэргүүн Г.Маналжав нар гардуулж орон нутгаа хөгжүүлэх, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг өргөтгөн сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа удирдагчдад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 
Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойтой давжцаж байгаагаараа онцлог юм. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%