Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО”-Г БАЙГУУЛАХААР САНАЛ НЭГДЛЭЭ

2017-11-20

Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд аймгийн БОАЖГ-аас томоохон ажлуудыг зохион байгуулсаар байгаа. Энэ хүрээнд өнөөдөр /2017.11.18/ холбогдох албаныхан хуралдаж, “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах зорилгоор “Дархан-Уул аймгийн Аялал жуулчлалын холбоо”-г байгуулахаар санал нэгдлээ. Ингэснээр зочид буудлууд, үсчин гоо сайхны газар, зоогийн газрууд, худалдааны төвүүд, соёлын байгууллагууд зэрэг үйлчилгээний газрууд холбоонд гишүүнээр нэгдэж, үйл ажиллагаагаа нэгтгэх боломжтой болох ажээ. Түүнчлэн дээрх холбооны гишүүдэд ямар нэгэн асуудал тулгарахад эрх зүйн болон бусад дэмжлэг авах нөхцөл ч бүрдэх талаар аймгийн БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан хэлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%