Дархан-Уул аймагт чихрийн шижин өвчинтэй 700 орчим иргэн эмчийн
хяналтад байдаг. Эдгээр өвчтөнүүдийг хамруулсан сургалтыг аймгийн ЭМГ-ын
нийгмийн эрүүл мэндийн төв, “Дебат” ТББ, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион
байгуулжээ. "Дебат" төрийн бус байгууллагын тухайд чихрийн шижин
өвчинтэй хүүхэд багачууд руу чиглэсэн үйл ажиллагааг 12 жилийн турш үргэлжлүүлж
байна. Өнөөдрийн сургалтын үеэр тус өвчинтэй хүмүүс
хэрхэн зөв хооллох тухай аргачлал, хийгээд гэрийн нөхцөлд хийж болохуйц хүнсний
бүтээгдэхүүн хоол бэлтгэсэн байна. Энэ өдийн арга хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн
технологич болон нийгмийн эрүүл мэндийн төвийн технологич нар ажиллажээ. Тус
сургалтад чихрийн шижин өвчинтэй өвчтөн болон иргэд хамрагдаж мэдээлэл авсан
байна. Хамгийн гол нь эрүүл зөв зохистой хооллолтыг хэвшүүлэх, дасгал
хөдөлгөөнөөр хичээллэснээр урьдчилсан сэргийлэх хамгийн энгийн аргыг тэд мэдэж
авчээ. Дан ганц төрийн нуруунд ачаа үүрүүлэх бус төрийн бус байгууллагууд ч энэ
өвчинд анхаарлаа хандуулж аймаг орон нутгийнхаа Эрүүл мэндийн байгууллагуудтай
хамтран ажиллаж байна. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ
өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох
олон хүнд хүргэх явдал юм. 1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны
бүтцэд өөрчлөлт орж, хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс
хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар, чихрийн шижин хэв
шинж хоёр давамгайлж, халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж, нийт өвчлөлийн 75-80
хувийг шинэ өвчлөл эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг зүй
ёсоор татаж байгаа билээ.Тиймээс нийгмийн эрүүл мэндийн төвөөс энэхүү өвчний эсрэг
анхаарлаа хандуулж хүн ардынхаа эрүүл, зөв зохистой хооллолт хийгээд өвчний
талаарх мэдээллийг олгож эхэлсэн байна.