Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн удирдлагын 25 жилийн ойн баярын хурал

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойгоо Өлзийтчүүд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэлээ. Ойн арга хэмжээнд 1992 оноос хойш сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, үе үеийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар, сумын Засаг дарга нар, багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар, Тэргүүлэгчид, тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, албан байгууллагын дарга эрхлэгч нарыг урин Ёслол хүндэтгэлийн өргөөндөө бүртгэн ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном нар баяр хүргэн хүлээн авлаа. Дараа нь соёлын төвд "Нутгийн удирдлагын байгууллагын түүхэн танилцуулга, хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан"-аар бэлтгэсэн нэвтрүүлэгийг үзүүллээ. Ийнхүү 25 жилийн ойн баярын хурлыг нээж ИТХ-ын дарга С.Гонгор үг хэлж төрийн дуулал хүндэтгэлтэйгээр эгшиглэн, морин хуурын аялгуугаар түрлэг өргөн эхэллээ. Ийнхүү хүндэтгэлийн тайзнаа сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө цаг наргүй зүтгэж нутгийн удирдлагын түүхийг бичилцсэн үе үеийн хурлын дарга Ц.Очирбал, Б.Хүрэлбаатар, Б.Өлзийбаатар, С.Гонгор, сумын засаг дарга нар С.Цэнд, Г.Болдоо, С.Батаа, Т.Эрдэнэбат, Д.Цэдэнсодном, анхны орон тооны нарийн бичгийн дарга Ц.Дашдэндэв, хурлын ахмад төлөөлөгч О.Доржхүү, хурлын ахмад нарийн бичгийн дарга П.Бямбаа, аймгийн хурлын төлөөлөгч Б.Төмөрбаатар, Д.Амарсанаа, Ч.Чимэг-Очир, Д.Ганбаатар, Г.Хоролсүрэн, эмэгтэй төлөөлөгч Ц.Оюун, залуу төлөөлөгч Ц.Элбэгбаяр нарыг хүндэтгэлийн суудалд урилаа. Баярын хуралд уригдан ирсэн зочид төлөөлөгчид, сумын ард иргэд, ахмадууд оролцлоо. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, үүсэл хөгжил, цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудал, гарах үр дүнгийн талаар" илтгэлийг ИТХ-ын дарга С.Гонгор уншиж танилцууллаа. Дараа нь тус сумаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлахад оролцсон, ИТХ-ын орон тооны бус анхны дарга Цэндийн Очирбал, тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1 удаа, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 6 удаа, сумын Засаг даргаар 3 удаа сонгогдсон ахмад төлөөлөгч, Тэргүүлэгч, хөдөлмөр, нийгэм халамж үйлчилгээ, өргөдөл гомдолын дэд хорооны дарга Сүрэнгийн Цэнд, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Ганбаатар, Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны орон тооны нарийн бичгийн дарга өндөр настан, алс холоос хүрэлцэн ирсэн Ц.Дашдэндэв, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон эмэгтэй төлөөлөгч, соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооны дарга Ц.Оюун, сумын ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч Ц.Элбэгбаяр нар мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд төрийн одон медалиар шагнагдсан иргэдийг тайзнаа урин шагналыг гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор ахмад ажилтан Ц.Дашдэндэв, тус сумын уугуул ахмад оёдолчин Н.Чогсом, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ИТХ-ын ахмад ажилтан Ч.Уртнасан, Тэргүүлэгч Р.Эрдэнэбат, 6-р багийн ИНХ-ын дарга Ц.Амгалан, малын бага эмч Д.Даваа нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%