Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нягтлан бодогчид тангараг өргөв

2017-11-21

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн дагуу нийт нягтлан бодогчдыг тангараг өргүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг 2017 оны хавраас эхлэн Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд зохион байгуулж байна. Энэ ондоо багтаж нийт аймгуудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд говийн аймгуудаас эхэлсэн тус тангараг өргөх ёслол Дархан хотноо болжээ. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар оролцов.

       Аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад 100 орчим, хувийн хэвшилд 160 гаруй нягтлан бодогч бүртгэлтэй байдаг бол нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн 200 орчим нягтлан бодогч байдаг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн тангараг өргөх ёслолд 300 орчим нягтлан бодогч хамрагдаж ёс зүйн асуудлаа хэлэлцэж нягтлан бодогчийн тангарагаа өргөлөө. Аймгийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх талаар анхаарч олон чухал ажил хийж байгаа энэ үед нягтлан бодогчид тангараг өргөж байгаа нь чухал үйл явдал болж байна гэж санхүү төрийн сангийн хэлтсийн дарга онцолсон.
      Засгийн газраас төрийн албанд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар гарсан албан даалгавар хэрэгжиж эхэлсэн үед нягтлан бодогчид тангараг өргөсөн нь уг арга хэмжээг дэмжсэн чухал үйл явдал болж байна.
Ёс зүйгээ хэлэлцэж, тангарагаа өргөсөнөөр хариуцлага нэмэгдэж, нягтлан бодогчид байгууллагынхаа санхүүгийн тухай баримтыг чандлан хадгалах хэрэв тухайн нягтлан бодогч алдаа гаргасан тохиолдолд түүнийгээ хүлээх ёс зүйтэй байхыг чухалчилсан байна.

    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%