Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНТИБИОТИК ЭМИЙГ ЗӨВ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2017-11-22

Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 60 гаруй эмийн сангууд нэгдэн иргэдэд эмийн зохистой хэрэглээ тэр дундаа антибиотик эмийг зөв хэрэглэх талаар мэдлэг олгох зорилгоор томоохон худалдааны төвүүдэд ажилласан байна. Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэж хэвших, өөрийн өвчиндөө тохирсон эм болон антибиотикийг хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг ойлгуулах, заавал антибиотик бус бусад аргаар эмчлэх боломжийг хайх зэрэг эмчилгээний болон эмийн хэрэглээний зааврыг улирал бүр өгдөг. Энэ удаад тэд нэгдэн антибиотик эмийг хэрхэн хэрэглэх, яагаад заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой, хэтрүүлэн хэрэглэвэл ямар үр дагавартай талаарх мэдээллийг худалдаа эрхлэгчид болон түүгээр үйлчлүүлж буй иргэдэд өгчээ. Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй байна. Тиймээс эмийн зохистой хэрэглээ тэр дундаа антибиотикийг зөв зохистой хэрэглэхгүй бол тухайн хүнд сөрөг үр дагавартай учир ийнхүү мэдээллийг улирал бүр тогтмол хийж хэвшжээ. Эмийн сангууд хэдийгээр арилжааны чиглэлээр ажилдаг ч ашиг олохоосоо илүүтэй иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарлаа хандуулан ажиллах цаг нь болсон, ам дамжсан яриагаар антибиотикийг дур мэдэн хэрэглэдэг байдлыг таслан зогсоох чиглэлээр ийнхүү төлөвлөгөө гарган мэдээллийг хүргэдэг. Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар хэрэглэх эсвэл эмчилгээний үргэлжлүүлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос үүдэн антибиотикийг дасал үүсдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%