Дархан-Уул аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан “НОМ”, “Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд орон нутгийн ААНБ–ын ажилтан ажиллагсад, иргэд хөдөлмөрчдийг
номын сангийн үйлчилгээнд өргөнөөр хамруулах, ажлын байранд хүрч үйлчлэх,
тэднийг номтой нөхөрлүүлэн оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор “Оюунлаг
Дарханчууд” арга хэмжээг Шарын гол сумын ард иргэд болон Шарын голын уурхайд
тус тус зохион байгуулав.Соёлын төвийн номын санд арга зүйн зөвлөгөө өгч
нүүдлийн номын сангаар үйлчлэв.