2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэн
суралцаж байгаа сурагчдын батлан илэрхийлэлт өргөх үйл ажиллагаа 2017 оны 11
сарын 15-ны өдөр амжилттай болж, 13 ангийн 200 гаруй сурагч оролцож эрдэмтэн
багш, оюутан сурагчдын өмнө сонгосон мэргэжилдээ эзэн нь болж сургуулийнхаа
нэрийг өндөрт өргөн, сурч боловсрон, төлөвшихөө батлан илэрхийллээ. Ёслолын үйл
ажиллагааг нээж сургуулийн захирал Б. Нарантуяа үг хэлэн оюутан сурагчдад
сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв. Батлан илэрхийлэлт өргөх үйл
ажиллагаанд Барилга технологийн тэнхим, Техник технологийн тэнхимийн багш нар
оролцож, Дархан-Уул аймгийн Оюутны урлагийн их наадмын тусгай байрын шагналт
оюутан Сайнзаяа, Сайханбилэг, Ганзориг нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.