Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БАГШИЙН ХӨГЖИЛ”, “ИРЭЭДҮЙ 1+1“ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАГДЛАА

2017-04-23

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлэх “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

Тус хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжинэ. "Багшийн хөгжил" аймгийн дэд хөтөлбөрийн зорилго нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан багшийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш нарын арга зүй технологийг олон нийтэд түгээх, сурталчлахад оршиж байгаа юм.

Өнөөгийн багш нарт тулгамдаж байгаа аргазүйн техник болон багш болгон дээр чанарын шинэчлэлт хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чадаж гэмээнэ сурагчдын сурлагын массын чанар дээшилнэ. Нөгөө талаар сайн хөгжиж чадсан багшийн арга зүй технологийг бусдад түгээснээр Архангай аймгийн боловсролын чанарт үр дүн гарна гэж үзжээ.

Харин “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг спорт, урлагийн ямар нэг дугуйлан секцэд хамруулж, хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн хүрээнд нэг сургууль дээр дунджаар 20-25 дугуйлан хичээллэж болно гэж үзэж байгаа ажээ.

Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт 1351 багш, 24000 гаруй хүүхэд суралцдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%