Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР “ИТХ-ЫН АЖЛЫН АЛБЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2017-10-17

Монголын нутгийн удирдлагын холбоо нь сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг 2007, 2009, 2012, 2014 онуудад тусгай хөтөлбөрөөр чадавхижуулах сургалт хийж ирсэн уламжлалтай. 2017 оны ээлжит сургалтаар ИТХ-ын ажлын албыг чадавхижуулах, үйл ажиллагааг нь чанаржуулах, олон нийтийн оролцоог өрнүүлсэн санал санаачлагыг идэвхижүүлэх, хооронд нь арга барилыг солилцуулах, шинээр батлагдсан хуулиудын ойлголт мэдээллийг өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллах зорилготой юм.
Сургалт Улаанбаатар хотод МНУХолбооны сургалтын танхимд 2 өдөр зохион байгуулагдаж, Архангай, Дундговь аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцов.
Сургалтаар ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлын чиг үүрэг, хариуцах ажил, Төлөөлөгч, иргэдтэй ажиллах арга барил, Зөрчлийн тухай хууль, Газрын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нээлттэй сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн тухай, Төрийн албаны хууль ёс зүй, БИНХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга зүй, Архив, бичиг хэрэг хөтлөлт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар ойлголт, мэдээллийг өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%