Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЗУУН ЗУУН ДАМЖИХ 108 ДОМОГ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2017-11-14

Архангай аймгаас төрөн гарсан зураач, уран барималч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Жүншийн судалж эмхтгэсэн Арын сайхан хангай нутгийнхаа хууч яриа домгоор сэдэвлэсэн "Зуун зуун дамжих 108 домог” номын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн төв Номын санд боллоо. Өдгөө 90 нас дөхөж яваа хэрнээ ном бичиж суугаа энэ буурай Архангай аймгийн дурсгалт уран баримлуудыг бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Түүний Янгиртай хясаа, Жүншийн хад, Бөх билэгтийн хөшөө түүнийг тойрсон 12 жилийн баримлыг урласан, аймагтаа хамгийн анхны байгалийн цогцолбор музейг дэлгэсэн гээд л сум, орон нутгийн музей үзмэр, хөшөө дурсгалд түүний гар хүрээгүй зүйл бараг үгүй. Тус номын нээлтэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж болон аймгийн удирдлагууд оролцож, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн С.Жүнш гуайд хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%