Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАДААД ОРНЫ ТУРШЛАГА СУДЛАХ БАГ ЯПОН ОРНЫГ ЗОРИЛОО.

2017-11-23

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай танилцах, туршлага судлах баг бүрэлдэхүүн Япон Улсыг зорилоо.
Энэхүү ажлыг Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 11 дүгээр 24-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Ганзориг болон аймгийн жолооны курсын төлөөлөл оролцож байна. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Ганзоригийн тус үйл ажиллагаанд оролцох зардал /2.000.000 төгрөг/-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.
Япон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай танилцах, туршлага судлах баг  бүрэлдэхүүн нь Япон Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлж буй практик, арга зам, сайн туршлагыг судлах, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, нөхцлийг судлах, бодитоор хэрэгжүүлэх зорилготой юм.

                                                                                     Ц.Мөнхзул /2017.11.23/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%