Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-11-23

Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлах, сурталчлах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн "2015-2020 онд аймгаас баримтлах соёлын бодлогын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх тухай" тогтоолын дагуу “Аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Музей хамтран зохион байгууллаа.5

Анхдугаар зөвлөгөөнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн бүс нутаг орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Пунсалдулам, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл,  болон 27 сумын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын биет бус өвийн уламжлагчдын төлөөлөл оролцлоо.

_00A7117

Зөвлөгөөний хүрээнд Төв аймгийн 16 сумын 26 иргэний 200 гаруй Соёлын биет бус өвийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд өдрийн 16:30 цагаас “Монгол туургатан” театрт ардын авъяастнуудын уран бүтээлийн тоглолт боллоо. Төв аймгийн хэмжээнд Соёлын биет бус өвийн бүтээл 500 гаруй бүртгэлтэй байдаг байна. Цаашид бүтээлийн тоог нэмэх залуу хойч үед уламжлуулах тал дээр олон арга хэмжээ зохион байгуулахаа аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэлсэн үгэндээ онцоллоо.64_00A7130

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%