Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн талаар мэдлэг олгох сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байгаа бөгөөд /2017.11.23/ Залуучууд театрын дугуй танхимд төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг явууллаа. Тус сургалтаар Үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өгсөн юм. Энэхүү сургалт маргааш /2017.11.24/ үргэлжлэн явагдах бөгөөд иргэд, бизнес эрхлэгчдийг хамруулах ажээ.