Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ

2017-11-24

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж “Хотын иргэн-хотын соёл”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дүүргийн эдийн засаг нийгмийн 2017 оны зорилтын эрхлэх асуудлын хүрээнд  Жаргалтай амьдрал нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй- эдийн засгийн хөгжил бүлгийн хэрэгжилтийг  тус тус дүгнэж, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг  тус хэлэлцэв.  
Хуралдаанд Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Ж.Алтантуул, Б.Насанбат, О.Есөнтөмөр, хорооны нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, Төлөөлөгч Ш.Батсүрэн, Б.Батхуяг, С.Амарбаясгалан, Л.Ариунтуяа, Т.Идэрцагаан, ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, ЗДТГ,Хөгжлийн бодлого төлөлвлөлтийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Б.Нацагдорж, Биеийн тамир спортын хорооны дарга Р. Очирпүрэв, Хүүхдийн номын өргөөний дарга Ч.Чулуунхүү , Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн дарга М.Цэцэгээ болон бусад мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо. 
Хурлын хорооны гишүүд Хотын иргэн-Хотын соёл хөтөлбөрийн хэрэгжилтийг “Бүрэн хангалттай”, Хамтдаа хөгжье хөтөлбөрийн хэрэгжилтийг “Хангалттай” дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтийн хэрэгжилтийг “Хангалттай” гэж тус тус дүгнэв. 
Мөн үеэр Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%