Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АТГ, ГХУСАЗСЗ, АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

2017-11-24

     Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын хэсэг 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зэргээр ажиллаж байна.  
Мөн АТГ-аас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулсан өнөөдөр /2017.11.24/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав.  
Тус зөвлөлийн гишүүнээр Дархан сумын иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг  нар сонгогдов. Тэд Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг үүрэгтэй юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга  эрхэлсэн комиссар Э.Идэрцог: Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллагаагүй, 
хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах бөгөөд авлигаас урьчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмын дагуу тус аймагт судлагдсан гурван иргэнийг сонгон дэд зөвлөлийн гишүүнээр ажиллуулахаар болсон хэмээн ярилаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат ГХУСАЗСЗ-өөс орон нутагт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, шинээр байгуулагдсан Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%