Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Австралийн холтсон дээрх зургийн агуу төлөөлөгчид” үзэсгэлэн манай аймагт нээлтээ хийв

2017-11-24

Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн Элчин сайдын яам, Австралийн Үндэсний музей, Дархан-Уул аймгийн музейтэй хамтран “Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэнг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд аймгийн Музейд гаргаж эхэллээ. Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэнмянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20 дугаар зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болох ажээ. Мөн дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн арван жилийн хүүхдүүдийн дунд Австрали Монголын харилцаа, хоёр орны түүх, зан заншил, соёлын талаар илүү ойлголт мэдлэгтэй болгох зорилгоор эсээ бичлэг, баримлын шавраар бүтээл хийх уралдааныг зарлажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%