Дорноговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёлын газар,
Дорноговь аймгийн Залуучуудын холбоо хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх
ёслол”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2017 оны 11-р сарын 26-ны өдөр Соёмбо
цогцолборын”
Хүндэтгэлийн өргөө”-д зохион байгууллаа.
Иргэн хүн бүр эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой,
хөдөлмөрч, хууль ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг
залуучуудад төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг билээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,
Засаг Дарга
Т.Энхтүвшин, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгч
гишүүн С.Отгончулуун нар оролцож, андгай өргөж буй сурагчдад баяр хүргээд, хариуцлагатай иргэн болон төлөвшихийг хүсэн, мэндчилгээ дэвшүүлэв.
Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэг, хоёр, гурав, тавдугаар
сургуулийн сурагчид, МСҮТ-ийн суралцагчид нийт 100 гаруй сурагч андгай өргөж, аймгийн
удирдлагуудаас батламжаа гардан авсан юм.