Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас "ИТГЭЛ-ЗҮТГЭЛ-ХАРИУЦЛАГА" сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХурлын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцлоо.