УИХ-ын гишүүн Б.Жавхлан
"ШИНЭ ДАРХАН" хөтөлбөрийнхөө хүрээнд Дарханы оюутан залуусын оюуны
боловсролыг дэмжих үүднээс олон ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэрээр энэ
удаад Дархан хотынхоо залуусын спортын чадвар чадамжийг дээшлүүлэх, үүгээр
дамжуулж тэдгээрийн харилцаа холбоог сайжруулах, улмаар Дархан хотын шилдэг
сагсан бөмбөгчдийн дараа үеийг бэлтгэх зорилготойгоор "НАЙРАМДЛЫН ДАРХАН
ЛИГ 2017" тэмцээнийг эхлүүлээд байгаа юм.
Лигийн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ сарын 22-ний өдөр боллоо. Нээлтэнд
шилдэг багуудын нэг болох "Гарьд" баг "Дархан лигийн
шигшээ" багтай нөхөрсөг тоглолт хийж хөгжөөн дэмжигч үзэгчиддээ бэлэг
барьлаа.
"НАЙРАМДЛЫН ДАРХАН ЛИГ 2017" тэмцээнд
Дархан-Уул аймгийн харъяалалтай шилдэг 8 багийн 100 гаруй залуус хүч чадал,
авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус лигийн тэмцээнийг жил бүр уламжлал
болгон зохион байгуулах бөгөөд цаашид Дарханчууд бидний хүсэн хүлээдэг нэгэн
том наадам болж өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан
илэрхийлж байв.
Тэмцээн 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан
гаригуудад Алдар спорт хорооны зааланд 19:00-22:00 цагийн хооронд явагдаж
байгаа бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.