УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа,
аймгийн Засаг дарга С.Насанбат нарын урилгаар Олон улсын Монгол эмнэлгийн эмч
нар манай аймагт 2 дахь удаагаа хүрэлцэн ирээд байна. Тэд /2017.11.25/ Нэгдсэн
эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийн тан өгсөн юм. 2017 оны 11 дүгээр
сарын 24-нд энэхүү олон улсын эмч нар аймгийн Засаг
дарга С.Насанбаттай уулзалт хийж харилцан санал солилцсон юм. Үүний үр дүнд
Дархан хотын уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн
эмч сувилагчдыг чадавхжуулах сургалтыг явуулахаар боллоо..