Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ДАРХАН-УУЛ “АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ-2030”-Г БАТЛАВ

2017-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” хөтөлбөрийг  хэлэлцүүлэхээр оруулсан юм. 
Уг хөтөлбөрийг боловсруулахдаа нэн тэргүүнд мэргэжлийн баг бүрэлдэхүүн онолын болон практик судалгааг хийж, холбогдох мэргэжилтнүүд, салбарынхан, иргэдээр хэлэлцүүлэн, тэдний саналыг тусгаж, улмаар Засаг даргын Зөвлөлийн хурлаар дэмжигдсэний эцэст Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж байна. 
Дархан-Уул аймгийн хувьд Монгол орны ойт хээр, Хэнтийн их тайга, Сэлэнгэ мөрөн, Хараа, Орхон гол зэргийн ашиглан байгалийн аялал жуулчлалын нөөц, сүм хийд, түүх археологийн олдворууд, Ази, Европыг холбосон олон улсын төмөр зам болон авто замын тэнхлэг, эртний “Цайны зам”-ын өртөө дайран өнгөрдөг зэрэг давуу талуудаа ашиглан Нүүдлийн соёл уламжлал, түүхэн дурсгалд тулгуурласан “Соёлын аялал жуулчлал”, Байгалийн үзэсгэлэнт, унаган төрх байдалд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлал”, Морин аялал, авто аялал, усан аялал зэрэг “Адал явдалт аялал жуулчлал”, түүний “экстрем спорт”-ын хэлбэрүүд, Савагт хирс, арслан заан, одос үхрийн олдворт тулгуурласан “Палеонтологийн аялал”, Хотын аялал жуулчлалын нөөц боломжид түшиглэсэн “Хурал зөвлөгөөний аялал”, Дархан үйлдвэрлэл-технологийн паркийг түшиглэн “Бизнес аялал”, Дотоодын аялагч, амрагчдад зориулсан усан спорт, сувиллыг хөгжүүлэх, Олон улсад танигдсан “Цайны зам”-ыг ашиглан “Өртөө зам” аяллын шинэ маршрутыг төлөвлөн хэрэгжүүлэх “Морин аялал”, “Шарын цагаан нуур”-ыг түшиглэн зохион байгуулах загасчлах, мөсөн урлалын фестиваль, мөсөн шагай зэрэг “Өвлийн аялал”-ын зэрэг  үйл ажиллагааг хэрэгжүүлснээр манай аймагт аялал жуучлал хөгжих боломж бүрдэнэ хэмээн хөтөлбөрийн зохицуулагчид үзэж байна. 
Аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн засагт нөлөөлөхүйц салбарын нэг болгохын тулд аялал жуулчлалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээг бүх чиглэлээр хөгжүүлэх, түүх соёлын дурсгалт газруудад аялал жуулчлал хөгжүүлэх, соёлын өвийг судлан сурталчлах, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд тэргүүний шинэ техник, өндөр технологийг нэвтрүүлэхэд анхаарах юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” амжилттай хэрэгжүүлснээр Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын бүсчлэлийг бий болгосноор аялал жуулчлалыг эрчимжүүлэх, төрөлжсөн бүтээгдэхүүнээр ялгарч, өрсөлдөх чадвар нэмэгдэх, жуулчдыг өргөнөөр татсанаар орон нутгийн төсөв болон хувиараа бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж 100 хувийн саналаар баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%