Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ АЙМАГТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

2017-11-28

Авилгатай тэмцэх газраас ирсэн ажлын баг Архангай аймгийн Өгийнуур, Цэнхэр, Өндөр-Улаан, Тариат, Эрдэнэбулган суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой юм.

  Мөн ажлын хэсэг нь дээрх үйл ажиллагаанаас гадна хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, албан тушаалтны гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон АТГ-аас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%