Дархан сумын 11 дүгээр багийн иргэн Ц.Долгорсүрэн : 13-р хороолол мэргэжлийн хяналтын байранд СӨХ байгуулахыг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? шинэ байр байж хариуцах эзэнгүй, улсад хүлээлгэж өгөх 3 жил нь болсон хэрнээ ТӨБ компани хүлээлгэж өгөөгүй байна. 9 давхар байр хэрнээ лифт нь ажиллахгүй 4 сар боллоо сураг сонсох нь ээ хажуугийн онцгой байдлын байрны лифт эвдрэхээр нь 3 жил нь болоогүй байгаа болохоор компани засах хариуцлагаа хүлээхээр манай байрны лифтний компьютерийг авч тавьсан гэж байгаа юм. Нийтийн орон сууцны эд зүйлийг барьсан компани дур мэдэн өөр байранд тавих чинь хулгай биз дээ. энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгахад анхаарна уу . Мөн халаалт зогсонгуут дагаад халуун ус гарахаа байчихдаг. 2 жил ийм байдалтай зуныг үдэж байна. /энэ байранд ороод 2 жил болох гэж байна/ Дулаан руу залгаж хэлэхээр манайх хүлээж аваагүй гэдэг. гэтэл дулааны мөнгө нэхэх болохоор байцаагч гэх эмэгтэй хаалга үүд чанга чанга нүдэж, нялх нойтон хүүхэдтэй айлд маш их хүндрэлтэй. өнгөрсөн жилээс хойш холбогдох дулааны байцаагч, хариуцсан инженер, дарга нар руу байнга хандсан боловч энэ асуудлыг шийдээгүй. Гэтэл иргэдтэй айл өрхийг дулаанаар хангах гэх гэрээ байгуулж, тоолуурын заалтаар ус халаасны мөнгө авч байна.
Doogii Tsogoo /Цахим хаягнаас /:Байр болгоны дор байдаг ус халаадаг бойлур гэж бий. түүний цахилгааны мөнгийг СӨХ-н мөнгө гэсэн нэрээр мөн л оршин суугчдаас гаргуулдаг. гэтэл дулаан биднээс тоолуурын заалтаар ус халаасны төлбөр гэж авч байна. энэ мэт давхар давхар иргэдийг шулж, хүндрэл учруулж байгаа байгууллага, албан тушаалтан, эсвэл тодорхой нэг албан хаагч байгаа бол тэдгээрт зохих шийдвэрийг нь гаргаж өгөхийг хүсч байна. Хэдий болтол жирийн нэг иргэний халааснаас хамаг мөнгөө гаргаж төрийн болон төрийн оролцоотой байгууллагын үйл ажиллагааг явуулах ёстой юм бэ?
Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дархан сумын Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн хяналтын даргад албан бичгээр хандав .
Дархан сумын 11 дүгээр багийн иргэн Ц.Долгорсүрэнд холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн хариу албан бичгийг хүргүүлж иргэн төрийг холбох үүргийг иргэний индэр булангаар дамжуулж гүйцэтгэж байна.