Аймгийн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл
оюутан” аяныг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэнд
нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран хэрэгжүүллээ.
Оюутан,
залуучуудыг эерэг хандлагад уриалж, аливаа гэмт хэрэг, зөрчил, хорт
зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах,
эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг
ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл
мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх зорилготой
аяны хүрээнд явагдсан сургалт, арга хэмжээнд 648 оюутан, залуус
хамрагджээ.
Аяны хүрээнд оюутан залуучуудад гэмт хэргийн тухай
болон зөрчлийн тухай хуулиудыг танилцуулах сургалт зохион байгуулах,
өсвөр үе залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замуудыг
танилцуулах, оюутан, залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд
хамруулах, сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох, эрүүл мэндийн
даатгалд хамруулах, түүний ач холбогдлыг ойлгуулах, даатгалд сайн
дураараа хамрагдах сэдлийг бий болгох, оюутны эрүүл мэндийн төв болон
өсвөр үе, залууст ээлтэй клиникийн үйл ажиллагааг сурталчилхад
чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.