Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛОВ

2017-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар */2017.11.27/ Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, 2018 оны зорилтоо тодорхойлсон юм. 
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах Үндсэн чиглэл, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг  харгалзан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас аймгийн хэмжээнд 2017 онд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьсан.
Уг зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын хуралдаан, ИТХ-ын хороод, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, хяналт шалгалтын ажил, судалж боловсруулах болон бусад ажил гэсэн чиглэлтэйгээр нийт 8 бүлэг, 150 гаруй ажил төлөвлөн хэрэгжүүлжээ.
ИТХурлын  үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хуралдаан юм. 2017 онд аймгийн ИТХ-ын хуралдааныг 4 удаа зарлан хуралдуулж, 12 асуудал хэлэлцэж, 11 тогтоол баталсан бөгөөд тухайлбал аймгийн хөгжлийн санхүүгийн эх үүсвэр болсон жил жилийн төсвийг хэлэлцэн баталж, явцын дунд шаардлагатай асуудлаар төсвийн тодотгол хийж төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж батлан ажиллаж байна. 
Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 23 удаа хуралдаж, орон нутгийн цаг үеийн 141 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт  110 тогтоол батлан гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Харин аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд “Аймгийн ИТХ-ын хороодын ажлыг жигдрүүлэх”, “Сум, багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхжүүлж, төлөвшүүлэх”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах” гэсэн 3 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Аймгийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчид та бүгдийг дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, иргэддээ мэдрэгдэхуйц тодорхой ажил гүйцэтгэж, бүтээлчээр хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%