Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-11-28

Өнөөдөр үдээс хойш аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд аймгийн ИТХ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хороо хуралдлаа.

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, тэргүүлэгч Д.Сара, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Х.Самархан, Х.Манчук, Д.Гүлжан болон аймгийн ахмадын хорооны дарга Х.Бейбитхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржан, Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ерген нар оролцлоо.

Хурлаар аймгийн эрүүл мэндийн салбарт 2018 онд хийгдэх зарим ажлуудын талаар танилцуулга хийгдлээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зарим ажлуудын талаар санал солилцлоо.