Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.

2017-11-28

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн гишүүний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Иргэний зөвлөлийн гишүүн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу сүүлийн 5 жил цагдаа, прокурор шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол улсын иргэн байна.

Иймд иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэд хүсэлтээ 12 дугаар сарын 11-ний дотор аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ үү. Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1.      Товч намтар

2.      Төрийн албан хаагчийн анкет

3.       Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг

 

Холбогдох мэдээллийг 70272354, 70273003  дугаарын утсаар лавлана уу.

 

 

Сонгон шалгаруулах ажлын хэсэг

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%