Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Явуулын амбулаторийн үзлэг Орхон сумаас эхэллээ

2017-11-28

2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриаг гаргасан байдаг. Харин Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан алслагдсан айл өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх үүднээс өнөөдөр /2017.11.28/ Явуулын амбулаторийн үзлэг Орхон сумын Энхтал багийн Бүрэн толгойн хэсгээс эхэлжээ. 1994 онд байгуулагдсан Энхтал багт 252 өрхөд 655 иргэн амьдарч байгаагийн 113 нь өндөр настан ажээ. Манай аймгийн хувьд жилд 2 удаа хөдөөгийн тэр дундаа алслагдсан өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийдэг уламжлалтай. Энэ дагуу явуулын амбулаторийн үзлэг Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгойн хэсэгт өнөөдөр боллоо. Маргааш энэхүү нарийн мэргэжлийн 6-н эмч тус сумын алслагдсан айл өрхүүдээр орж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эмийн сан хандивлах юм байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын 6-н нарийн мэргэжлийн эмчээс бүрдсэн баг өнөөдөр /2017.11.28/ Бүрэн толгойн давхардсан тоогоор 300 гаруй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэнд иргэд баяртай байсан юм. Энэхүү явуулын амбулаторийн үзлэг 4-н сумын алслагдсан айл өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%