Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Явуулын амбулаторийн үзлэг Орхон сумаас эхэллээ

2017-11-29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриаг гаргасан байдаг. Харин Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан алслагдсан айл өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх үүднээс өнөөдөр /2017.11.28/ явуулын амбулаторийн үзлэгийг  Орхон сумын Энхтал багийн Бүрэн толгойн хэсгээс эхлүүлж байна. 1994 онд байгуулагдсан Энхтал багт 252 өрхөд 655 иргэн амьдарч байгаагийн 113 нь өндөр настан аж. Дархан-Уул аймгийн хувьд жилдээ 2 удаа хөдөөгийн тэр дундаа алслагдсан өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог явуулж хэвшсэн. Явуулын амбулаторийн үзлэг Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгойн хэсгээс эхлүүлсэн. Аймгийн эрүүл мэндийн газраас нарийн мэргэжлийн 6 эмч тус сумын алслагдсан айл өрхүүдээр орж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эмийн сан хандивлана. Бүрэн толгойн хэсэгт давхардсан тоогоор 300 гаруй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэнд иргэд баяртай байлаа. Явуулын амбулаторийн үзлэг Дархан-Уул аймгийн 4 сумын алслагдсан айл өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг хуваарийн дагуу иргэдэд хүрч ажиллана.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%