Дархан сумын Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан "Хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг
өрхийн эрүүл мэндийн төвүүдэд материаллаг бааз, тоног төхөөрөмжийн дэмжлэг
туслалцааг үзүүлэх" зорилтын хүрээнд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжиж байгаа хөтөлбөр төслөөр дуудлагад явах авто машиныг авч,
тосгоны “Түвшин холбоо” өрхийн эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус өрхийн эмнэлэг Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн
13 мянга орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт
хүн амынх нь 40 гаруй хувь нь хүүхэд, хөгшид байдаг аж. Дуудлагын машинтай
болсноор өндөр настан, хэвтрийн өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүдэд гэрээр үзлэг
хийхэд дөхөмтэй болж байгаагаас гадна Ширээ нуруу, Өвсөн цех, Ухаа хошуу зэрэг
алслагдсан хэсгүүдэд амьдардаг айл өрхүүдэд тусламж үйлчилгээгээ илүү түргэн
шуурхай хүргэх боломж бүрдэж байгааг өрхийн эмнэлгийнхэн хэлэв.