Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ТАНХИМААР БИШ ДАДЛАГААР" ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ БОЛЛОО

2017-11-29

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн ОБГ-аас “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор манай сургууль дээр “Алба сурталчлах өдөрлөг” зохион байгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль, аврах ажиллагааны багаж, техник тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 8-р захирамжын дагуу “Хүн нэг бүрийн үүргэвч”-ний эд зүйлийн ашиглалтын талаар, Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийг хэрхэн ашиглах талаар өртөөчилсөн сургалт явуулж, сонирхсон асуултанд нь хариулан дадлага хийлгэсэн нь оюутан сурагчдын сонирхлыг ихээхэн татлаа. 
Дадлага сургалтаар оюутан сурагчид 5 өртөө дамжин ОБГ-ын Аврах эрэн хайх бүлгийн аврах ажиллагааны багаж техник, аврах олсоор эр эм уяа зангидан барилгын өндөр давхраас аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар болон өөрийн амьдардаг сургуулийн дотуур байрны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах мөн гал гарсан үед өөртөө болон найздаа гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй газар хөдлөлийн аюулын үед цаас ашиглан аяга хийж хоол цайгаа идэж уух зэрэг өргөн мэдлэгтэй боллоо. Сургалтад манай сургуулийн 250 гаруй оюутан сурагчид хамрагдлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%