Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндэсний бахархал - Монгол наадам сарын аян эхэллээ

2017-06-05

   Аймгийн ИТХ-ын нэрэмжит 7-р сарын аян энэ сарын 3-нд нээлтээ хийлээ. Тус аяныг Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооноос “Үндэсний бахархал - Монгол наадам” сэдвээр зохион байгуулж байна.
    Сарын аяны хүрээнд үндэсний уламжлал, өв соёлоо дээдлэн үндэсний хувцсаар гоёх, хүүхэд залуучуудад цахим шуудангаар challenge хийх, Орхон аймаг дахь 21 аймгийн нутгийн зөвлөлийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах, Эрийн 3 наадмын дэг жаяг, ёс заншил харуулсан теле нэвтрүүлэг хийх зэрэг арга хэмжээ явагдана.
    Тус арга хэмжээг Аймгийн баяр наадам зохион байгуулах хороо, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижуулах газар, “Хөх Монгол” цогцолбор зэрэг байгууллагууд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Дэд бүтэц хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороотой хамтран зохион байгуулна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%