Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР ХУДАЛДАА, ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-11-29

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд аймгийн ИТХ-ын хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, дэд бүтцийн хороо хуралдлаа.

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ИТХ-ын төлөөлөгчид Х.Мүпти, Ш.Бекболат, Р.Төлеу, Х.Холганат болон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, ЦШСГ-ын дарга Ж.Керей, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар оролцлоо.

Хурлын үер ХХААГ-ын дарга Б.Ерболат манай аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах, арьс шир, сүү боловсруулах үйлдвэр барих, ХАА-н мэргэжилтэн, малчид, тариаланчдын дунд сургалт зохион байгуулах мөн газар тариаланг хөгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн  газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон ЦШСГ-ын дарга нар өөрсдийнхөө салбарт тулгамдсан асуудлуудын талаар танилцууллаа.