Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 66,6 хувийн ирцтэйгээр хуралдаж:
- Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт,
- Сумын 2017 оны төсвийн тодотгол,
- Сумын Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт,
- Төвлөрсөн бус усан хангамжийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс тогтоох,
- Сумын бэлчээрийн менежментийн 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт,
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан,
- Сумын төвийн баг байгуулах саналыг уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИТХ-ын төлөөлөгчдийн хуулийн мэдлэгийг шалгах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хуулиар шалгалт авлаа.