Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НОМЫН ФОНДЫГ УНШИГЧДАД ҮЛДЭЦТЭЙ, ТАНИН МЭДЭХҮЙН НОМООР БАЯЖУУЛЖ ЭХЛЭВ

2017-11-29

Архангай аймгийн Номын сан 120,0 мянга гаруй номтой. Бусад аймгуудтай харьцуулахад номын фонд харьцангуй өндөртэйд тооцогддог. Гэсэн ч сүүлийн жилүүдэд номын фонд багасах төлөвтэй болсон байна. Энэ нь хүмүүсийн ном унших хандлага, сонирхож байгаа ном зэрэг нь өөрчлөгдөж байгаагаас, мөн шинээр хэвлэгдсэн номоор фондоо баяжуулах боломж муугаас шалтгаалж байгаа юм байна.
Аймгийн Нийтийн номын сангийн номын фондын баяжилтанд жилд 4 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөдөг. Энэ нь шинээр гарч байгаа номуудыг худалдан авахад хүрэлцдэггүй. Гэвч төсөвтөө тааруулан үр ашигтай худалдан авалт хийхэд анхаарч, уншигчдынхаа сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн, уншууртай,танин мэдэхүй, шинжлэх ухааны чиглэлийн номуудыг худалдан авч, номын фондоо баяжуулж байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%