Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” ӨДӨРЛӨГТ СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ХАМТАД НЬ ОРОЛЦУУЛАВ

2017-11-29

Нэгдсэн үндсэний байгууллагаас Хүүхдийн эрхийн конвенцийг баталсны 28 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах, мэдээлэл түгээхэд эцэг эх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Дэлхийн хүүхдүүд” сэдэвтэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.Өдөрлөгт Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцсон юм. Энэ өдөрлөгөөрхүүхдийн эрх, үүрэг болоод хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн сургалт мэдээллийг өглөө.
Энэ арга хэмжээг сонирхолтой хэлбэрээр явуулж, хүүхдүүдийн дунд “Хүүхдийн эрх” гар зургийн уралдаан, эцэг эхчүүдийн дунд шүлгийн тэмцээн, хүүхэд эцэг эхийг хамтруулан “Миний мөрөөдлийн гэр”, Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх АХА танин мэдэхүйн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

Image may contain: text
Image may contain: 26 people, people sitting and indoor
Image may contain: 6 people, people sitting, table and indoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%