Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

2017-11-29

Архангай аймагт Архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Архивын тасгаас энэ ойн баяраа тэмдэглэлээ.
Аймагт анх архивын байгууллага байгуулагдахад өөрийн гэсэн байргүй, баримт бичгийн хадгалалт хамгаалалт стандартын шаардлага хангахгүй, мэргэжлийн бус ажилтантай гэхчлэн тулгамдсан асуудлууд байсан нь тэртээ 60-аад жилийн өмнө юм. Харин сүүлийн жилүүдэд төр засгаас Архивын байгууллагын ажиллах орчин, баримт бичиг хадгалах нөхцөлд анхаарснаар тодорхой ахиц гарч байна. Өөрөөр хэлбэл 60 жилийн түүхэндээ багагүй бэрхшээлийг туулж ирсэн энэ байгууллага орчин үеийн стандартад нийцсэн архивын тасаг болжээ.
Өнөөдөр аймгийн Архивын сан хөмрөгт 1932 оноос хойших үед хамаарах 38669 цаасан суурьтай хадгаламжийн нэгж, 166 гэрэл зураг, 164 дуу авиа дүрс бичлэг, барилгын зураг төслийн 1654 түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий баримтууд хадгалагдаж байна. Архивын тасгийнхан жилд дунджаар 3000 гаруй байгууллага, иргэдэд үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 26000 гаруй хадгаламжийн нэгжийг мэдээлэл лавлагаанд ашиглуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлснээр цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сангаас иргэдэд мэдээлэл өгч эхлээд байгаа юм. Аймгийн Архивын тасаг нь өнөөдрийн байдлаар 44 хөмрөгийн 1746 хадгаламжийн нэгжийг цахим санд холбосноор архивын тэдгээр эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, насжилтыг нь уртасгах боломжтой болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%