11-р сар гарсаар хэд хэдэн удаа цас орсон нь нэг талаар өвөлжитийн
бэлтгэлийгшалгаж, нөгөө талаар өвөлжилт хүндрэх дохиог өгч байна. Манай
аймгийн хувьд ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг 6-р сараас эхлүүлж,
80 орчим хувьтай хангажээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Өндөр-Улаан
сумаас мэдээлэл авлаа. Энэ өвөл Өндөр-Улаан суманд 1350 өрхийн 460,0
гаруй мянган толгой мал өвөлжих юм байна. Сумын аюулгүйн нөөцөд 100 тн
өвс, байгалийн хадлан 6000 тн, 80 тн гар тэжээл бүрдүүлэх үүргийг авсан
байна. Харин 75 тн өвс, 4500 тн байгалийн хадлан, 45 орчим тн гар
тэжээл бэлтгэжээ. 11-р сарын эхээр Өндөр-улаан суманд 2-3 удаацас орсон ч
одоогоор өвөлжилт хүндэрсэн баг байхгүй байгаа юм байна.
Энэ жил
аймгийн аюулгүй нөөцөд 500 гаруй тн өвс, 100 орчим тн тэжээлийг
бэлтгэхээр төлөвлөсөн аж. Энэ дагуу одоо ч өвс худалдан авч нөөцөлж
байгаа юм байна. Харин тэжээл худалдан авахдаа хуулийн дагуу зарлах юм
байна.