“ЭРҮҮЛ ОРЧИН АМАР ТАЙВАН АЮУЛГҮЙ АМЬДРАЛ”
СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Ерөнхий зохион байгуулагч: Орхон амгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл
Хамтран зохион байгуулагч: Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ
Хамрах хүрээ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 баг
Зорилго: Орхон аймгийн Баян-Өндөр сумын багуудын гудамж
талбай, орцны гадна болон дотор тохижилтыг сайжруулах иргэдийн аюулгүй
амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэх мөн гэмт хэрэггүй орчин
бүрдүүлэх зэрэгт энэхүү уралдааны зорилго оршино.
Зохион байгуулалт:
• Баг тус бүрд Багийн Засаг дарга, багийн Цагдаагийн хэсгийн
байцаагч, Цагдаа, ИТХ төлөөлөгч, багийн хэсгийн ахлагч иргэд хамтарсан
бүлэг холбоодуудыг үүсгэн зохион байгуулж ажиллах
• Гэр хорооллын багийн хувьд тодорхой 1 гудамж сонгон авч гудамжны тохижилт цэвэрлэгээ хийж хяналтын камер суулгасан байна.
• Орон сууцны багийн хувьд тухайлсан 1 байр сонгон авч орчны
цэвэрлэгээ ногоон байгууламж сэргээх, хүүхдийн тоглоомын талбайн
үйлчилгээ, авто зогсоолын өнгө үзэмжийг засан сайжруулахаас гадна орц
бүрийг камержуулсан байна.
• Бүх ажил үүргийг иргэдийн санал оролцооны дээр хийж гүйцэтгэсэн байна.
Шалгаруулах хугацаа: 2017.05.01-07.01 хооронд зохион байгуулагдана.
Дүгнэх: Цагдаа, ИТХ, ЗДТГ, Иргэний зөвлөл тус бүрээс 3
хүний бүрэлдэхүүнтэй комисс гарган 1-5 оноогоор дүгнэх ба комисс тус
бүрийн нийлбэр оноогоор дүнг нэгтгэн гаргана.
Шагналын сан:
Нэгдүгээр байр: 1 өргөмжлөл 100.000 төгрөг
Хоёрдугаар байр: өргөмжлөл 60.000 төгрөг
Гуравдугаар байр: 1 өргөмжлөл 40.000 төгрөг тус тус шагнан урамшуулна.
Бусад зүйл: Зохион байгуулалттай холбоотой ямарваа
асуудлыг Баян-Өндөр сумын ИТХ-ын 70357198, Иргэний зөвлөлийн 99357547
утсаар тус тус хүлээн авна.
Иргэний зөвлөл