Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, интернационал тэмцээний
хошой аварга, аймгийн арслан, нэрт дасгалжуулагч Чойжилжавын Буянгийн
нэрэмжит чөлөөт бөхийн олон хотын нээлттэй тэмцээн Архангай аймагт
боллоо. Тэмцээний үеэр тамирчид өсврийн болон залуучуудын гэсэн ангилалд
олон жинд өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр н.Батдархан дасгалжуулагчтай
Дархан-Уул аймгийн бөхчүүд нэгдүгээр байр, н.
Пүрэвцогт
дасгалжуулагчтай Архангай аймгийн баг тамирчид хоёрдугаар байрт, МУ-ын
гавъяат дасгалжуулагч н.Сүхбаатар дасгалжуулагчтай Женко клубын бөхчүүд
гуравдугаар байранд тус тус орсон байна.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь өсвөр үе,
залуу бөхчүүдийн хүсэж хүлээдэг тэмцээний нэг болж, жилээс жилд оролцох
тамирчдын тоо нэмэгддэг байна. Энэ жилийн тэмцээнд Архангай, Дархан-Уул,
Хөвсгөл, Алдар спорт хороо, Женко клуб зэрэг 15 байгууллагын 200-аад
тамирчин оролцсон юм.
Энэхүү чөлөөт бөхийн тэмцээний үеэр аймгийн
Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн чөлөөт бөхийн бэлтгэлийн заалыг
Ч.Буян багшийн нэрэмжит болголоо.