Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭТГЭЛ ДУТСАНААС ӨМЧ ХӨРӨНГӨ ЭЗГҮЙДЭЖ БАЙЖЭЭ

2017-11-29

Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Ганзоригтой ярилцлаа.

-Сумын Засаг даргын орлогчийн ажлыг авснаас тань хойш анх удаа уулзаж байгаа юм байна. Ажлаа аваад хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?

-Миний бие сумын Засаг даргын орлогчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг 2016 оны 12 сарын 10-ны өдөр авсан. Манай сум бол аймгийн төвийн сум. Цэцэрлэг хот маань аймгийнхаа хөгжлийн түүчээ болох цөм нь учраас энэ албанд томилогдоод залуу хүний хувьд эрч, хүчтэй, бүтээлчээр ажиллах хариуцлага оногдлоо гэж ойлгож олон ажлыг хийж бүтээхийн эрмэлзлэлтэй хүлээн авсан.

Ажил аваад хамгийн анхны хийсэн ажил бол баруун зүүн дэнжийн нүүрний гудамжны айлууд халианд автаж байсныг Архангай “АЗЗА” ТӨХК-тай хамтран далан босгож, хамгаалалт хийн усанд автахаас өмнө арга хэмжээ авсан явдал юм.

Мөн шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх, бэлтгэх ажлын хэсгийг байгуулан “Дэмид” жанжны талбайд иргэд баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор хот тохижилтынхон, сургууль цэцэрлэгийн тенологийн багш нар, ажилчидтай хамтран мөсөн хотхоныг барьж, сүлд модыг хамгийн хямдаар босгосон нь олны талархлыг хүлээсэн ажил болсон. Энэ ажлыг зохион байгуулахад аймгийн ЗДТГ-аас санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Сүлд модыг дараа дараагийн шинэ жилүүдэд ч ашиглах боломжтой. Аливаа ажил өмнөхөөсөө туршлагажиж, сайжирч байдаг. Энэ жилийн баяраар сүлд модтой хотхоныг улам сүрлэг хийнэ гэж бодож байгаа.

Тэмдэглэлт баяруудаар сумынхаа ахмадууд, хүндтэй иргэддээ хүндэтгэл үзүүлэх уламжлалт ажлыг буухиалан, улам сайжруулан үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд Цагаан сараар 80-аас дээш насны ахмад, гавьяат, сумын аварга, мянгат малчин 96 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Ахмад буурлуудад сэтгэлийн дэм өгөх ажил үүгээр зогсоогүй. Цагаан сараар тавгын идээгээ хийгээсэй гээд холбогдох байгууллага, албаны хүмүүстэй хамтран 1500 ахмад настанд гурил, гарын бэлэг олгож баярлуулсан. Түүнчлэн Ахмадын баяраар баг бүрт ахмад, буурлуудаа өргөнөөр хамруулах чиглэлийг өгч, Ахмадын байгууллага, багийн захиргаатай хамтран 150 ахмад настныг хамруулсан ажлыг зохион байгуулсан.

Зуны дэлгэр цагт сумын наадамд ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэх ажлыг даргалан, урд жилүүдээс олон хүнийг сэтгэл тэнэгэр баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Наадмаа сайхан тэмдэглэхэд ая тухыг бодож сандал хийлгэх, тууз оёулах гээд жижиг гэлтгүй ажлуудыг хийлгэсэн. Мөн аймгийн наадмын худалдаа үйлчилгээний салбар комиссын нарийн бичгийн даргаар ажилласан. Сумын орлогчийн ажлыг явуулахад өмнө нь Хот тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан ажлын туршлага маань нөлөөлж, дөхөм байна. 

-Сумын ЗДТГ-т хамаарах олон асуудал байдаг. Тэр тусмаа аймгийн төвийн сум учраас ачаалал ч тэр чинээгээр их байх?        

-Тийм шүү. Сумын ЗДТГ-ын ажил нь ачаалал ихтэй алба байдаг. Зам, талбай, хог шороо, гахай нохой, айл өрх, албан байгууллага гээд холбогдохгүй ажил гэж байхгүй. Манай сум аймгийн төвийн сум болохоор хүн ам ихтэй. Түр оршин суугчид ч мөн хичээлийн жил эхлэхээр ихэсдэг. Энэ хөдөлгөөнийг дагаад эзэнгүй нохой их болдог. Иймээс Хот тохижилтын газарт мэргэжлийн анчин байх шаардлага тулгардаг. Мэргэжлийн анчин байхгүйгээс хөлсөөр агнуулах асуудал олон эрсдэл дагуулдаг учраас аймгийн Цагдаагийн газартай зөвшилцөн Хот тохижилт үйлчилгээний газарт орон тооны мэргэжлийн анчин авч гэрчилгээтэй буу, сумаар ханган ажиллуулж байна. Үүний үр дүнд сумын нутаг дэвсгэр дэх эзэнгүй золбин муур, нохой устгах ажлыг эрчимтэй явуулж, энэ асуудал нэг үеэ бодвол цэгцтэй болж байна.

Хүн, мал, нохой, гахай, хог шорооноос аваад байгаль хамгаалах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлуудад суманд автомашины хэрэглээ их гарна. Өмнөх ЗДТГ-ын ажлын хэрэгцээнд явж байгаад эвдрээд хэн ч хэрэглэхгүй, засахгүй, тоосондоо дарагдаад, 70 хувь нь тоногдоод байсан, 20.000 км явсан фермер /фургон/  машинд иж бүрэн засвар үйлчилгээг хийж, хэвийн байдалд оруулан үйлчилгээнд ашиглаж байна. Өмч хөрөнгийн асуудал эмх цэгцгүй, энд тэнд эвдэрч хэмхэрсэн нь их байсныг цэгцэлсээр л байна. Тухайлбал: Их таван ханатай хоёр гэр будаггүй, яс мод нь хугарсан, цуурсан, эсгий туурга нь урагдсан байсныг үйлчилгээний ажилчдаараа сэлбэж, будаж гэр шиг гэр болгоод байна. Эвдсэн бол засах сэтгэл аливаа ажилд байх ёстой гэж боддог. Хэрэглэгдэхгүй байгаа эд хөрөнгийг энэ мэт засаад өөд татаад авахад сэтгэл байх ёстой. Сэтгэл дутсанаас өмч хөрөнгө эзгүйдэж байсан байна. Байгууллагын санхүү сахилга бат сайтай байх шаардлагыг ч бид тавьж байгаа.

-Сум өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа вэ?

-Эрдэнэбулган сумандаа мал бүхий иргэд, 6-р багт малчин өрхүүдэд хүрч ажиллах, сумынхаа мал сүлгийн тоо толгойг ахиулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгардаг. Иймээс өнгөрсөн 1-р сард сумын Мал Эмнэлэг Үржлийн тасагтайгаа хамтран 1-ээс 7-р багуудын 350 гаруй  малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан, малчдын санал бодлыг сонсож, өвс, тэжээлээр хүндрэлтэй байгаа 100 гаруй малчинд 20 тн өвс тэжээл, улсын нөөцөөс 10 тн хорголжин тэжээл, хивэг, 10 тн  өвсийг тавин хувийн хямдралтай үнээр олгосон. Мөн малын индексжүүлсэн даатгалд хамрагдаад нөхөн төлбөр авч чадаагүй  21 малчин өрхөд нөхөн төлбөрийг шийдсэн нь малчдын талархлыг хүлээсэн ажил болсон.

Дэлхийн Зөн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Малжуулах”, “Зөгий” гэсэн  хоёр төслийг 5, 6-р баг дээр амжилттай хэрэгжүүлсэн. “Малжуулах” төслийг сумын малчид болон мал бүхий иргэдэд олгох ажлыг сонгон шалгаруулах шалгуурын дагуу сонгон, хамгийн боломжит өрхүүдийг сонгосон. Малыг авахдаа биечлэн үзэж, өвчин эмгэггүй, залуу малыг сонгон зүсэлж, ээмэгжүүлж, төсөлд хамрагдсан малчдад хүлээлгэж өгсөн нь малтай болж байгаа иргэдийн талархлыг хүлээсэн. Малчин өрхүүдээ эргэж тойрох ажил гардаг. Хагас жилийн малын тооллогоор сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран малчдын хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцаад ирсэн.

Сумын фондны өвс тэжээл бэлтгэх ажлыг хариуцан ажилласан байгаа. Сумын фондод нийтдээ 100 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэхээс 95 тн өвс 30 тн гар тэжээл бэлдсэн. Үүнийг бэлтгэхэд тамгын газрын ажилчид болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажилласан. Үүнээс “Магнай трейд” шатахуун түгээх станц, Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд идэвхтэй оролцсон. Харин хувийн аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллаагүй, гараа хумхиад өнгөрсөн ч дараагийн жилүүдэд хамтран ажиллаж мал аж ахуйн салбарт хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Гар тэжээл бэлтгэхэд Өгийнуурын чанартай хужир, мараа, Увсын жамц давс нөөцөндөө бэлдэж авсан. Энэ ажлыг зохион байгуулахад ажлын хамт олны маань ч хүчин чармайлт их байсныг дурьдах хэрэгтэй.

-Эрдэнэбулган суманд боловсролын байгууллагууд төвлөрдөг. Энэ салбарт ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

 -Сумын боловсрол, соёл хариуцсан түшмэлтэй хамтран харьяа боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд найман чиглэлээр хяналт тавих, зөвлөн туслах ажлыг явуулж, сайжруулах шаардлагатайд нь зөвлөмж хүргүүлсэн. Боловсролын байгууллага нь хүний хөгжлийн байгууллага гэдэг утгаараа бүх талын үйлчилгээ сайн байх ёстой. Тиймээс энэ ажил руу ч бас цаг зав гаргахыг хичээдэг. Тухайлбал: Хүүхдийн хоол хүнс, үдийн цайны хүнсний хангамж, эрүүл ахуйн талаар тодорхой ажлуудыг хийсэн. Сургууль, цэцэрлэгт нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах ажлыг ахалж ажилласан. Манай сумын сургууль, цэцэрлэгийн санхүүгийн гүйлгээ аймгийн төрийн санд хийгдэж байсныг суманд байх нь зүйтэй гэж үзэж холбогдох яаманд асуудал тавьсан. Мөн сумын иргэдийн тодорхой хувь сургууль, цэцэрлэгээр хүмүүжиж байгаа учраас тэд хоол хүнсээрээ дамжин эрүүл, хяналттай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж үзэж цэгцэлж ажилласан.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяраар ажлын хэсгийг ахалж ажиллан, баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Нийт 16 төрлийн тэмцээн зохион байгуулснаас “Азтай хүүхэд” сугалаа, гэр бүлд чиглэсэн “Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээ, 9-12-р ангийн хүүхдүүдийг хамруулсан АХА тэмцээнүүд гээд өмнөх жилүүдээс өргөн дэлгэр тэмдэглэх зорилгодоо хүрсэн. Хүүхдийн баярыг зохион байгуулахад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, оролцоо их байсанд талархаж байгаа.

-Цаашдаа ямар ажлыг төлөвлөж байна вэ?

-Цаашид сумынхаа нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлогыг шинэ түвшинд хүргэхийг зорьж байгаа. 2018 онд Дэлхийн Зөн-1 олон улсын байгууллагатай хамтран “Малжуулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Мөн тус байгууллагатай хамтарч усан сангийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэт олон олон ажлыг бодож санаж явна даа. Зорьж зориглоод хийж чадвал болохгүй бүтэхгүй зүйл байхгүй гэж боддогТ.ГАНЗОРИГ: СЭТГЭЛ ДУТСАНААС ӨМЧ ХӨРӨНГӨ ЭЗГҮЙДЭЖ БАЙЖЭЭ

-Цаашид сумынхаа нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлогыг шинэ түвшинд хүргэхийг зорьж байгаа. 2018 онд Дэлхийн Зөн-1 олон улсын байгууллагатай хамтран “Малжуулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Мөн тус байгууллагатай хамтарч усан сангийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэт олон олон ажлыг бодож санаж явна даа. Зорьж зориглоод хийж чадвал болохгүй бүтэхгүй зүйл байхгүй гэж боддог

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%