Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДЫН ОРЛОГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТУЛД МАЛЫН ТҮҮХИЙ ЭД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2017-11-29

Архангай аймгийн Тариат сум  2015-2017 онд “бруцеллёзгүй загвар сум болох сумын дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллажээ.  Тариат сумын ЗДТГ, хүн эмнэлэг, мал эмнэлэг, үржлийн тасаг, багийн засаг дарга нар, малчдын төлөөлөл мөн төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Архангай аймгийн малчдын холбоо, Аймгийн ХХАА-н газар, эрүүл мэндийн газрынхан нэгдэн “бруцеллёзгүй загвар сум болох сумын дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Энэ хөтөлбөрөөр дамжуулан сумын нэгжүүдийн үүрэг, хариуцлага, оролцоог тодорхой болгожээ. Хөтөлбөр боловсруулсан төр болон төрийн бус байгууллага, ААН-үүд хамтран 3 жилийн дараах үр дүнгийн хурлыг зохион байгууллаа.

Хөгжлийн гол тулгуур нь ХАА-н салбар болсон манай аймгийн хувьд малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, малаа эрүүл байлгах нь чухалгэдгийг хөтөлбөрийн багийнхан онцолж байсан юм. Тариат сумын хувьд нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй байдаг гэлээ. Тиймээс малчдынхаа амьжиргаа орлогыг дээшлүүлэхийн тулд малын түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%