Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал болов

2017-11-30

             Хонгор сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хэсэгчлэн Зулзага, Шийр гэсэн хэсгүүдэд зохион байгууллаа. Хуралд багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга, сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Бадамнямбуу, сумын ИТХ-ын 2-р багаас сонгогдсон төлөөлөгчид болон багийн иргэд оролцоо.  
     Хурлын хэлэлцэх асуудал:
1. Багийн Засаг даргын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
2. Сумын ИТХ-ын даргын мэдээлэл
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Батцэцэг нар мэдээлэл хийсэн.
             Мөн нэмэлтээр нийгмийн даатгалын байцаагч М.Ганболд мэдээллийг өгч харилцан ярилцаж ажиллаа. Хуралд нийт 60 гаран иргэн хамрагдаж санал бодлоо хуваалцан оновчтой саналуудыг гаргасан. Гаргасан саналыг холбогдох байгууллагад нь уламжилхаар болсон.        Хурлын үеэр  27-р точекын  Төмөр замын ажилтан "Зөрчлийн тухай хууль"-ийн талаарх мэдээллийг иргэдэд танилцууллаа.
              Дараагийн хэсэгчилсэн хурлын 12-р сарын 02-ны өдөр тус багийн 4-р бригад, 5-р бригадад хийхээр төлөвлөсөн байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%