Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-12-01

Архангай аймгийн удирдлагууд Жэрэс олон улсын байгууллагатай уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, малчид иргэдийг чадвахижуулан мэдлэгжүүлэх сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: “Манай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлэгч аймгийн тоонд ордог. Малын тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Малчид тодорхой хэмжээгээр мэдээллээс хоцордог, байгаль цаг уурын хувьд өвөл зуны харьцаа өөрчлөгдөж, ургадаг ургамлын тоо цөөрсөн зэрэг байгаль экологийн өөрчилтүүд ихээхэн явагдаж байна. Энэ бүхэнтэй тэмцэх чадамжийг ард иргэддээ бий болгох зорилгоор энэхүү сургалтыг та бүхэнтэй хамтран эхлүүлж байгаадаа баяртай байна" хэмээн хэллээ. Мөн Жэрэс ОУБ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн байрыг барьж өгөхөөр болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%