Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЙЛАН

2017-12-01

  “БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА,

ТУЛГАМДСАН АСУУДАЛ”  СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЙЛАН


 Аймгийн ИТХТ-ийн 2017 оны 28 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд аймгийн ИТХТ-ийн 2017 оны 126 дугаар тогтоолоор байгулагдсан ажлын хэсэг “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2017.11.10-ны өдөр үндсэн 4 салбараар  зохион байгууллаа.

 

Салбар-1 Өмнөговь аймгийн 14 сумын хүрээнд цахим хурал, хэлэлцүүлэгт сумдын боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдыг оролцуулан хэлэлцүүлэхэд сум тус бүр санал санаачлагаа илэрхийлэн давхардсан тоогоор 100 гаруй санал гарлаа.

Салбар-2 Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сугуулийн “А” зааланд ахмад багш нар, эцэг эхчүүд, ахлах ангийн сурагчид, сургуулийн нийгмийн ажилтнуудын төлөөлөл болох нийт 90 гаруй хүн оролцуулан зохион байгуулж 46 төрлийн оновчтой санал гарсан.

Салбар-3 Даланзадгад сумын ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн төвийн боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөл болох 69 хүн оролцож, бодлогын хэмжээнд өөрчлөх эрх зүйн акт баримт бичиг, цаашид авах арга хэмжээний талаар саналуудаа илэрхийллээ. 

Салбар-4 Аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд сумдын төрийн багууллагын ажилтан албан хаагчдын хүрээнд зохион байгуулж, саналын хуудсаар төдийгүй өөрсдийн дуу хоолойгоор бодит байдлыг засч болохоор санал санаачлагуудыг илэрхийллээ.

Ингээд 4 салбарт оролцсон хэлэлцүүлгүүдэд нийт 346 хүн оролцсоноос төрийн байгууллагын төлөөлөл 131, иргэд, ахмад багш нар, эцэг эх, ахлах ангийн сурагчдын төлөөлөл 209 хүн оролцсон бол санал асуулгын хуудсаар 291 хүн оролцож, нийт амаар болон бичгээр 200 гаруй санал санаачлага гарлаа.

 

Нээлттэй хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагчийн баталсан хөтөлбөрийн дагуу салбар тус бүрийг ажлын хэсгийн гишүүд хуваарилан авч хариуцсан салбарын хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж, оролцогчдод сэдэвтэй холбоотой дараах мэдээллийг өглөө. Үүнд:

Ø  Салбар-1 Өмнөговь аймгийн 14 сумын хүрээнд цахим хурал, хэлэлцүүлэгт БСУГазрын дарга Г.Бат-Эрдэнэ “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт танилцууга

Ø  Салбар-2 Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сугуулийн “А” зааланд ахмад багш нар, эцэг эхчүүд, ахлах ангийн сурагчид, сургуулийн нийгмийн ажилтнуудын хэлэлцүүлэгт Насан туршийн боловсролын төвийн захирал Н.Алгирмаа “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт танилцууга

Ø  Салбар-3 Даланзадгад сумын ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн төвийн боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдын хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга Ү.Энхцацрал “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт танилцууга

Ø  Салбар-4 Аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд сумдын төрийн багууллагын ажилтан албан хаагчдын хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга Ү.Энхцацрал “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт танилцуугыг тус бүр танилцуулж, хэлэлцүүллээ.

 

Хэлэлцүүлэгт оролцогчдоос санал асуулгын хуудсаар санал хүсэлтийг хүлээн авч, мөн харилц ан санал солилцон ярилцсан юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%