Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-12-01

     Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр Хуралдаан өнөөдөр /2017.12.01/ болж, Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч А.Янжмаа, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Г.Алтантуяа, Т.Ганболд, Г.Эрдэнэсүх нар  сонгогдон ажиллалаа. 
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт төлөөлөгчдөд Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн мэндийг аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлээд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлж, бодлого шийдвэртээ иргэдийнхээ санал санаачилгыг тусган тэдний оролцоог нэмэгдүүлэн, аж амьдралыг нь сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт билээ.
Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3-д заасны дагуу өнөөдрийн хуралдааныг хуралдуулж байна хэмээн онцлоод, аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдааныг албан ёсоор нээснийг мэдэгдсэн юм. 
Хуралдаанаар “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн явц”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилтын төсөл”, “Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт тодотгол хийх тухай”, мөн  “Аймгийн 2018 оны төсвийн төсөл”, “Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%