Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

2017-12-01

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр Хуралдаанаар /2017.12.01/  аймгийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв.
Аймгийн 2018 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга  Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан. Төлөөлөгчдийн зүгээс ИТХ-ын хяналтын Хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумдын багийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх, вокзал дээр байгуулагдахаар төлөвлөгдсөн хүнсний зах дээр хүнсний ногооны ченж нарыг ажиллахыг хязгаарлаж, зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоочид худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, Дархан хотын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг саналуудыг гаргав.
Хуралдаанаар 2018 оны аймгийн төсвийн орлогыг 20,397.8 сая төгрөг, зарлагыг 20,564.3 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 458.9 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 918.6 сая төгрөг, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,544.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлагыг 737.6 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 2,195.4 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 34,060.8 сая төгрөгөөр тус тус баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%